Ярьж бичнэ
Товчлуур дарж, монголоор ярихад яриаг текст болгож автоматаар бичнэ.
Монгол бичээч, файл хөрвүүлэлт, AI туслах — macOS болон Windows дээр.
hero.registerTime
"Өдөр бүр имэйл бичихэд ашиглаж байна. Гарын оронд ярьж бичихэд маш хурдан болсон."
"Монгол хэл дээр яг зөв таньдаг. Монгол хэл дээр ажилладаг болохоор их гоё. Ctrl+Option дарахад л бэлэн болдог"
"AI-даа ажил өгөхөд маш хялбар. Дунд нь англи хэлээр ярьсан ч асуудалгүй бүр."
Яагаад Duudlaga Flow?
Монгол хэлний дуудлага бичлэгийн хамгийн хялбар шийдэл
Товчлуур дарж ярина
Ctrl+Option (macOS) эсвэл Ctrl+Alt (Windows) дарж бичлэг эхлүүлнэ. Аль ч програм дотор ажиллана.
Автоматаар бичнэ
Таны яриаг текст болгож, идэвхтэй програм руу автоматаар бичнэ. Clipboard шаардлагагүй.
Урт бичлэг дэмжинэ
Богино болон урт яриа аль алиныг нь дэмждэг. Урт бичлэгийг автоматаар боловсруулна.
macOS, Windows, iOS
Гурван платформ дээр ижил туршлага. Ижил товчлуур, ижил чанар. iOS тун удахгүй.
Файл хөрвүүлэх
MP3, WAV файл байршуулж бичвэр болгоно. Хурлын тэмдэглэлийг спикерээр нь ялгаж гаргана.
Аль ч програмд AI туслах
Текст сонгоод AI товчлуурыг дарж заавраа хэлэхэд AI дахин бичиж тавина. macOS дээрх аль ч програмд шууд ажиллана.
3 энгийн алхам
Бүртгүүлж, суулгаад, шууд ярьж бичнэ
Товчлуур дарна
Ctrl+Option (macOS) эсвэл Ctrl+Alt (Windows)
Монголоор ярина
Микрофон руу монгол хэлээр ярина
Текст бичигдэнэ
Идэвхтэй програм руу автоматаар бичигдэнэ
Боломжийн харьцуулалт
Монгол хэлний яриаг текст болгоход зориулсан десктоп шийдэл
| Боломж | Duudlaga Flow | Chimege | Wispr Flow | Google Voice | Apple |
|---|---|---|---|---|---|
| Монгол хэл | Шилдэг нарийвчлал | Тийм | Үгүй | Үгүй | Үгүй |
| Англи хэл | Шилдэг нарийвчлал | Үгүй | Тийм | Тийм | Тийм |
| Монгол+Англи холимог | Тийм | Үгүй | Үгүй | Үгүй | Үгүй |
| Бүх програм дээр | Тийм | Зөвхөн вэбсайт | Тийм | Зөвхөн Docs | Зарим нь |
| macOS + Windows | Хоёулаа | Зөвхөн вэб | Бүх төхөөрөмж | Зөвхөн вэб | Зөвхөн Apple |
| Үнэ | $3.99-ээс/сар | Тогтворгүй | $8/сар | Үнэгүй | Үнэгүй |
Үнийн төлөвлөгөө
Free
$0
- 500 үг
- 5 минут?Хурлын тэмдэглэл, подкаст, ярилцлага зэрэг MP3, WAV аудио файлыг байршуулж текст болгон хөрвүүлэх боломж. Спикер тус бүрээр ялгаж (diarization) гаргана.
- MacOS, Windows
- iOS (тун удахгүй)
Basic
$3.99 USD
- 8,000 үг
- 50 минут?Хурлын тэмдэглэл, подкаст, ярилцлага зэрэг MP3, WAV аудио файлыг байршуулж текст болгон хөрвүүлэх боломж. Спикер тус бүрээр ялгаж (diarization) гаргана.
- 50 AI токен
- MacOS, Windows
- iOS (тун удахгүй)
- Хүссэн үедээ цуцалж болно
Plus
$9.99 USD
- 20,000 үг
- 100 минут?Хурлын тэмдэглэл, подкаст, ярилцлага зэрэг MP3, WAV аудио файлыг байршуулж текст болгон хөрвүүлэх боломж. Спикер тус бүрээр ялгаж (diarization) гаргана.
- 200 AI токен
- MacOS, Windows
- iOS (тун удахгүй)
Premium
$19.99 USD
- Хязгааргүй үг
- 500 минут?Хурлын тэмдэглэл, подкаст, ярилцлага зэрэг MP3, WAV аудио файлыг байршуулж текст болгон хөрвүүлэх боломж. Спикер тус бүрээр ялгаж (diarization) гаргана.
- 1,000 AI токен
- MacOS, Windows
- iOS (тун удахгүй)
Асуулт & Хариулт
Duudlaga Flow гэж юу вэ?
Duudlaga Flow бол монгол хэлний дуудлага бичлэгийн десктоп програм юм. Товчлуур дарж, монголоор ярихад текст автоматаар идэвхтэй програм руу бичигдэнэ. Төлбөртэй төлөвлөгөөнүүдэд AI туслах боломж нэмдэг — ямар ч програмд текст сонгоод, заавраа хэлэхэд AI дахин бичиж тавина. macOS болон Windows дээр ажиллана.
Ямар үнэтэй вэ?
Үнэгүй төлөвлөгөө (500 үг, 5 минут/сар, $0) болон 3 төлбөртэй төлөвлөгөөтэй: Энгийн (15,000₮/сар), Про (35,000₮/сар), Премиум (70,000₮/сар). Жилийн төлөвлөгөө сонговол хэмнэлттэй. Картаар эсвэл QPay-ээр төлөх боломжтой.
Төлөвлөгөөнүүд юугаараа ялгаатай вэ?
Үнэгүй: сард 5 минут, 500 үг. Энгийн: 50 хөрвүүлэх минут, 8,000 үг, 50 AI токен. Про: 100 хөрвүүлэх минут, 20,000 үг, 200 AI токен. Премиум: 500 хөрвүүлэх минут, хязгааргүй үг, 1,000 AI токен.
Үнэгүй эхлэх боломжтой юу?
Тийм. Үнэгүй төлөвлөгөөгөөр сард 500 үг, 5 минут бичлэг ашиглах боломжтой. Бүрэн програмын хандалттай, картын мэдээлэл шаардахгүй. AI туслах болон илүү их хязгаар ашиглахын тулд төлбөртэй төлөвлөгөөрүү шилжинэ.
Файл хөрвүүлэх гэж юу вэ?
MP3, WAV зэрэг аудио файлыг байршуулж бичвэр болгох боломж. Хурлын тэмдэглэлийг спикерээр нь ялгаж (diarization) гаргана. Файл хөрвүүлэх нь AI токен ашиглана.
Монгол, англи хэлийг хольж ярьж болох уу?
Тийм. Duudlaga Flow нь нэг өгүүлбэр дотор монгол, англи хэлийг хольж ярихыг дэмждэг. Тохиргоо солих шаардлагагүй — техникийн нэр томьёо, брэндийн нэр зэргийг англиар чөлөөтэй хэлж болно.
Ямар платформ дээр ажиллах вэ? Intel Mac дэмжих үү?
Тийм — Intel Mac дэмжинэ. Duudlaga Flow нь macOS 14+ (Sonoma болон түүнээс дээш) дээр Apple Silicon (M1, M2, M3, M4) болон Intel Mac хоёуланд нь зориулсан universal build хэлбэрээр түгээгддэг — нэг л .dmg файлыг татахад таны Mac-д автоматаар тохирно. Мөн Windows 10+ (64-bit) дээр ажиллана. macOS дээр menu bar програм, Windows дээр system tray програм хэлбэрээр ажиллана.
Chimege-ээс юугаараа илүү вэ?
Duudlaga Flow нь Монгол яриаг текст болгох нарийвчлалаараа Chimege бичээч-ээс илүү бөгөөд десктоп дээр аль ч програмд (Slack, Gmail, Notion, VS Code, ChatGPT г.м.) hotkey-ээр шууд бичнэ. Chimege нь зөвхөн вэб дээр ажилладаг тул хуулж тавих шаардлагатай.
Цуцалж болох уу?
Тийм. Хяналтын самбараас хэдийд ч цуцалж болно. Цуцалсан ч тухайн тооцоот хугацааны төгсгөл хүртэл үйлчилгээ үргэлжилнэ.
Нарийвчлал ямар вэ?
Duudlaga Flow нь монгол болон англи хэлний аль алинд нь хамгийн өндөр нарийвчлалтай ажилладаг. Duudlaga-ийн яриа таних системийг ашигладаг.
Одоо эхлээрэй
Үнэгүй эхлэж Duudlaga Flow-г туршаарай